"УРАН ЖИРГЭЭ 2019" Уран уншлагын наадамд тусгай байр эзэллээ

Дэлхийн болон Монголын хүүхдийн шилдэг зохиол бүтээлийг хүүхэд багачуудад таниулах, сурталчлах, тэдний дунд уран уншлагын урлагийг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан "Уран Жиргээ-2019" уран уншлагын улсын уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хан- Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд манай цэцэрлэгийн Бэлтгэл "А" бүлгийн А.Сувд-Эрдэнэ тусгай байр эзэлж амжилт гаргалаа.