"БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ" АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦЛОО

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Би хариуцлагатай аав ээж”  жилийн аяныг төрийн болон аж ахуй нэгж байгууллагуудыг хүүхэд хамгааллын бодлоготой болгох, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, байгууллагын ажилтан албан хаагчдаар дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг уриалах, сурталчлах зорилготойгоор өнөөдөр “Би хариуцлагатай аав ээж” аяны  нээлтийн үйл ажиллагааг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд манай 144 дүгээр цэцэрлэгийн Бүлгийн багш: М.Мандуул, хөгжмийн багш: Э.Шинэбаяр, Н.Батмөнх багш нар болон эцэг эхийн төлөөлөл оролцож өөрийн цэцэрлэгийн үйл ажиллагааг танилцуулж оролцлоо.