2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа

2019-2020 оны хичээлийн шинэ жилийн баярын нээлтээ амжилттай зохион байгууллаа. Хүүхэд насны дурсамж дүүрэн хөөр баяр, гэрэл гэгээ цацрууласан баярт өдөр байлаа. Баярын нээлтэнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Алдаржавхлан, ХУД-ийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, ХУД-ийн 13 хорооны засаг дарга А.Одбаяр нар хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлэн хүүхдийн нийгэмшихүй, танин мэдэхүй, бие бялдрын хөгжлийг дэмжсэн иж бүрэн тоглоом, гал тогооны хэрэгслүүд гардууллаа. Энэ хичээлийн жилд манай цэцэрлэг нь "Хамтын дэлхий" ТББ-ын хөрөнгө оруулалтаар баригдсан 50 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэг хүлээн авч, тус хорооны 2-5 насны хүүхдүүдийг 100% цэцэрлэгт хамруулж байна.