ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 144 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН 2015-2016 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БОДЛОГО, ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Бодлого:

Жинхэнэ оролцоон дээр суурилсан “Сайн засаглалыг дэмжигч- Нээлттэй, хүүхдэд ээлтэй цэцэрлэг байх” 

Зорилго:

Боловсрол шинжлэх ухааны яамны хөгжлийн стратеги хөтөлбөрийг чиглэлээ болгон байгууллагын үзэл баримтлалд тулгуурлан СӨБ-ын Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ  хүүхэд нэг бүрийн хөгжлийн хэрэгцээг хангахуйц үйл ажиллагааг зорион байгуулж, цахим орчинд ажиллах.

1.     1.    Цахим цэцэрлэг болох зорилтын хүрээнд:

·         Тухайн сард хүүхдийн эзэмшиж буй мэдлэг, чадвар, дадал, хэвшлийн талаарх мэдээллийг тогтмол байршуулж, санал солилцох, төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хянаж, үнэлэх, менежментийн үүрэг бүрт оролцооны тэгш байдлыг хангах

·         Цахим хуудсаараа дамжуулан мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах

·         “Хүүхэд бүрийн хөгжлийн ахицын тайлан” үнэлгээний программыг  ашиглах

1.     2.    Хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх зорилтын хүрээнд:

·         Хүүхэд нэг бүрийн хэрэгцээ сонирхолд тулгуурлан сургалтын үйл ажиллагааг эерэг аргаар зохион байгуулан үр дүнг тооцож ажиллах;

·         Хүүхдийн авьяасыг судалгаанд үндэслэн нээн илрүүлж, бодитоор хөгжүүлэх ажлын чанарыг сайжруулах;

·         “Ном”, “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд нэг бүрийн авьяасыг нээн илрүүлж хөгжүүлэхдээ бүлэг бүрийг “Сонгох цаг” – тай болгон тэдний бие даан шийдвэр гаргах чадварыг дэмжих;

1.     3.    СӨБ-ын хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд:

·         Зорилтот бүлгийн хүүхдийн судалгааг гаргаж,  3-6 хүртэл  насны хүүхдийг цэцэрлэгт тэгш хамруулах үйлчилгээг үзүүлэх;

1.     4.    Багш хөгжил хөтөлбөрийн хүрээнд:

·         Багш, туслах багш нарыг ажлын байрандаа хөгжих бололцоо нөхцлөөр хангах;

Хавсаргах!

 

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 144 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН 2015-2016 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БОДЛОГО, ЗОРИЛГО, ЗОРИЛТ
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 1
Өнөөдөр зочилсон 371
Энэ 7 хоногт 42
Энэ сард 157
Нийт зочилсон 10883